
2008 оноос хойш тогтмол зохион байгуулж буй “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой ба тухайн жилийн олон улсын “А” зэрэглэлийн кино наадмын кинонуудыг олон нийтэд хүргэдгээрээ онцлог наадам юм.
2023 оны хувьд тус наадам нь 15 дахь удаагаа Улаанбаатар хотноо есдүгээр сарын 18-23-ны хооронд зохион байгуулах юм. Энэ жилийн онцлох орноор Швейцар улс сонгогдсон бөгөөд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээл хүрэх ба дэлхийн кино урлагийн чиг хандлагын илэрхийлэл болсон нийт 10 бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. Кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах болно.
Мөн “Улаанбаатар” кино наадам Локарногийн олон улсын наадамтай цөөнгүй жил үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн бол энэ жилээс Швейцар улсын Ньон хотод жил бүр зохиогддог Visions du Réel олон улсын баримтат киноны наадамтай хамтран ажиллахаар болсон ба наадамд баримтат киноны төрлөөр олон жил уран бүтээл туурвиж, төсөл хэрэгжүүлж ажилласан, олон улсын туршлагатай мэргэжилтнүүд оролцох юм.
Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг имэйл товхимлоор авах боломжтой
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023. Монголын Урлагийн Зөвлөл.
Designed By BZP Design&Development
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart