“Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төсөл

Төслийн
Тухай

Урлаг болон урлагийн сэтгэл заслын аргаар дамжуулан нийгэм дэх тэгш оролцоог дэмжих, төслийн оролцогчдын дуу хоолойг “Солонгон морьд”-оор дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой “Надад хэлэх үг байна” төслийг Австралийн Сайн Дурынхны Хөтөлбөрийн Нөлөөллийн Сангийн тэтгэлгээр 2022 онд амжилттай хэрэгжүүлсэн.
Уг төсөл нь ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ШШГЕГ-ын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад удаан хугацаанд эмчлүүлж нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож чадахгүй байгаа, нийгмээс тусгаарлагдсан бүлгүүдэд хэрэгжсэн болно.
Төслийн үр дүнд нийт 3 байгууллагын 70 гаруй оролцогч, хамтрагч байгууллагын 30 гаруй ажилтны бүтээсэн 3 том, 70 жижиг “Солонгон морьд”  бүтээл төрсөн бөгөөд тус бүтээлүүдээр дамжуулан оролцогчдын дуу хоолой, үзэл бодлыг МУЗ-ийн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Түүнчлэн МУЗ-ийн “Улаан гэр” галерейд төслийн тайлан үзэсгэлэнг зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн үеийн баримтжуулсан гэрэл зургууд болон төслийн оролцогчдын бүтээлүүдийг олон нийтэд нээлттэйгээр толилуулсан.

“Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төсөл

Зургийн цомог