Үйлчилгээ

“УРЛАГ БА БИЗНЕС” ҮЙЛЧИЛГЭЭ

МУЗ нь “Урлаг ба Бизнес” үйлчилгээг байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт, соёл урлагийн арга хэмжээг хувь хүн болон бизнесийн байгууллагад санал болгодог.

МУЗ нь бизнесийн салбартай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувь хүний урлагийн боловсролыг дээшлүүлэх, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд бизнесийн байгууллага болон хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн доорх үйлчилгээг явуулдаг. Үүнд:

БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ ХҮЛЭЭН АВАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ. /Урлагийн тоглолт болон бусад үйлчилгээ/

Хэрэв Танай байгууллага хүндэт зочид хүлээн авах, олон нийтэд зориулсан бусад арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бол МУЗ-ийн бүтээлч хамт олонд энэхүү ажлыг даатган, зөвхөн хүндэт зочидтойгоо цагаа өнгөрүүлэх боломжтой юм.

БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ СУРГАЛТ

Урлагаар дамжуулан байгууллагын ажилчдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг бий болгох сургалт Хэрэв Танай байгууллагын ажилчдын дунд байгууллагын үнэт зүйлсийг эрхэмлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байвал Та манай байгууллагын санал болгож буй энэхүү сургалтыг сонгох боломжтой.

БҮТЭЭЛЧ ДИЗАЙН ГАРГАХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэв Танай байгууллагад арга хэмжээний урилганы дизайн гаргах, зочдын нэрс гаргах хэрэгцээ, шаардлага гарвал Та манай байгууллагын туршлагатай хамт олонд хандах боломжтой.

Уран бүтээлчдийн урлангаар аялах болон уран бүтээл худалдах, зуучлах үйлчилгээ

Та өөрийн хүссэн уран бүтээлчийн урлангаар зочилон, уран бүтээлчтэй танилцах, уран бүтээл худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон хамтын ажиллагааны саналыг development@artscouncil.mn хаягаар болон +976-11-319017, 319015 утсаар холбогдон авах боломжтой.