Кино 1
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting...
Огноо: 2023.09.18-23
Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 9-р сарын 18-23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
МУЗ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран монгол киноны уралдаант хэсэг болон “Хангарьд” ёслолын ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн кино наадмаас эхлэн Монголын Кино Урлагийн Зөвлөл үндсэн зохион байгуулагчдын нэг болж буйтай холбогдуулан монгол киноны уралдаант хэсэг мэдэгдэхүйц өргөжиж, энэ хэсгээс “Шилдэг кино” шагналыг хүртсэн бүтээлийг АНУ-ын Кино академийн буюу Оскарын шагналын “Гадаад хэлээрх шилдэг бүтээл” төрөлд нэр дэвшүүлэхээр өрсөлдүүлэхээр боллоо. Түүнчлэн урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 12 төрөлд шагнал гардуулна.
XV “Улаанбаатар” ОУКН-ын онцлох орноор Швейцар улс сонгогдсон бөгөөд энэ хүрээнд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээл хүрэх болно.
Кино үзвэрийн багц тасалбар:
Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг имэйл товхимлоор авах боломжтой
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023. Монголын Урлагийн Зөвлөл.
Designed By BZP Design&Development
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart