Search

УРЛАГИЙН
ХӨТӨЛБӨР

Урлагийн хөтөлбөр нь Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм. 

Тус Хөтөлбөр нь соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаас гадна шинэ бүтээл туурвих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын соёл урлагийг олон улсад, дэлхийн соёл урлагийг Монголд сурталчилан таниулах замаар Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон сонгодог бүжиг, хөгжим, дүрслэх урлаг, медиа, киноны чиглэлээр уран бүтээлчдэд урлагийн чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд тус хөтөлбөр нь дараах үндсэн зорилтыг тавин ажилладаг болно. 

Үүнд:

  • Уран бүтээлчдэд урлагийн чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, чадавхыг дээшлүүлэх
  • Соёл урлагийн салбар тэр дундаа хөгжим, бүжиг, дүрслэх урлаг болон кино, медиа урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Монголын соёл урлагийг дэлхийн үзэгчдэд таниулан сурталчилах

Үйл ажиллагааны чиглэл нь

  • Олон улсын хамтын ажиллагаа
  • Уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх
  • Урлагийн боловсрол ба тэтгэлэг гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Олон улсын хамтын ажиллагаа

Монголын соёл урлагийг олон улсад, дэлхийн соёл урлагийг Монголд сурталчилан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажилладаг.

Наадам

“Улаанбаатар” олон улсын кино наадам

“Улаанбаатар” сонгодог хөгжмийн наадам

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам

“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам

Олон улсын хөтөлбөр

“Цаг хугацаа ба Орон зай” Нүүдлийн урлан хөтөлбөр 

N.A.R хөтөлбөр

“SMart” гэрэл зургийн хөтөлбөр

Уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх

“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр

“Амжилтын гарц” сургалт

“Урлагтай яриа” нөлөөллийн төсөл

Урлагийн боловсрол ба Тэтгэлэг

SHINING HORSES SCHOLARSHIP PROGRAM

ACM FELLOWSHIP ALUMNI GRANT COMPETITION

RAINBOW HORSES: I HAVE A STORY TO TELL PROJECT

WE CAN – WE ARE TALENTED PROJECT

KHANKHONGOR ENSEMBLE SCHOLARSHIP PROGRAM

FUTURE TALENT SCHOLARSHIP PROGRAM

ART FOR CHANGE PROJECT