Улаанбаатар биенналь

МУЗ нь 2025 оны 6-р сард Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар” биенналийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн.

2025 онд “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэрэг хөтөлбөрүүдтэйгээр амжилттай зохион байгуулж эхэлсэн.