Товч танилцуулга

МУЗ-ийн Урлагийн боловсролын хөтөлбөр нь урлагийн боловсролын хувь хүн болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, урлагийн боловсролын цаашдын хөгжилд тулгамдаж буй асуудалд нөлөөлөх буюу түүний ач холбогдлыг таниулан сурталчлах үйл ажиллагааг явуулдаг.

2012 онд Урлагийн боловсролын хөтөлбөр нь урлагаар дамжуулан хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах, тэдэнд соёл урлагийг хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор урлагийн боловсролын таван төслийг амжилттай хэрэгжүүлж, 320 хүүхдийг хамрууллаа.

2012 онд МУЗ-ийн Урлагийн боловсролын хөтөлбөр нь олон улсын болон бизнесийн байгууллагаас сан бүрдүүлэн, төрийн болон төрийн бус байгууллага, хувь уран бүтээлч, багш нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн болно.