Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Урлагийн залуу манлайлагч-2012” хөтөлбөр

 

Төслийн зорилго:

18-25 насын соёл урлагийн салбарын залуу удирдагч, уран бүтээлчдийн манлайлал болон урлагийн менежментийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх.

 

Төслийн үр дүн:

Уг хөтөлбөрийг Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 19 урлагийн залуу манлайлагчдыг шинээр төрүүлэв. Манлайлагчид нь дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, дизайн зэрэг соёл урлагийн залуу уран бүтээлч, оюутнууд бөгөөд манлайлалын болон урлагийн менежмент, маркетингийн сургалтаар дамжуулан тэдгээрийн чадавхийг дээшлүүлсэн.

Залуу манлайлагчид залуу үе,  хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагаар дамжуулан амьдрах ухаанд сургах, амьдрах урам зориг хайрласан нэг өдрийн соёлын арга хэмжээг Хүүхэд Сургалт  Хүмүүжлийн Тусгай Төвийн 100 гаруй хүүхдүүдэд “Залуу манлайлагчид-залуу үеийнхэндээ” нэртэйгээр зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг сурвалжлан,  өөрсдийн видео таницуулгыг бүтээн, нийгэм болон соёл урлагт өөрсдийн оролцоо, хувь нэмрийг таниулж, Монгол НD телевизээр дамжуулан, олон нийтэд хүргэсэн.  

Мөн олон улсад таниулах  зорилготой маркетингийн багцыг боловсруулж, “Урлагийн залуу манлайлагч” www.thefclub.mn  веб хуудас нь шинэ 19 залуусын мэдээллээр нэмэгдэн өргөжсөн.

Энэхүү төслийн бас нэг чухал хэсэг нь оролцогчдоос шилдэг 5 залуу манлайлагчдыг шалгаруулан, Норвеги улсад зохион байгууллагддаг дэлхийн хөгжмийн наадамд оролцуулж, туршлага судлуулдаг. Энэ жил 2012 оны 8-р сарын 12-20 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Осло Джаз Хөгжмийн Наадамд шилдэг манлайлагчид амжилттай хамрагдан суралцсан.

 

Хамтрагч:

“Black Box” театр

Монгол HD Телевиз

 

Төслийн хандивлагч:

Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яам