Дүрст мэдээ

3-р сар 17, 2017

​“Spanish Spring” МУЗ-ийн гишүүнчлэлийн үдэшлэг


Монголын Урлагийн Зөвлөлийн Гишүүнчлэлийн аян “Spanish Spring” үдэшлэгээр эхэлж байна.

Та МУЗ-ийн Гишүүн болсноор Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй, 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх МУЗ-ийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг дэмжиж, урлагийн наадам, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэрт уригдан, уран бүтээлчидтэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх боломжтой.

Эрхэм та 2017 оны 3-р сарын 30-аас өмнө амжин МУЗ-ийн Гишүүн болж, “Spanish Spring” үдэшлэгт уригдан оролцоорой.

МУЗ-ийн Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жилийн ойг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлье!

Та МУЗ-ийн Гишүүнчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг culture@artscouncil.mn цахим хаяг болон 319015, 319017 утсаар холбогдон авна уу.