Олон улсын киноны танилцуулга

9-р сар 24, 2013

Salvo-Сальво 2013-10-06

Францын кино шүүмжлэгчдийн холбооноос санаачлан 1962 оноос эхлэн зохион байгуулж буй Шүүмжлэгчдийн долоо хоног нь Каннын кино наадмын нэгэн нэр хүндтэй хэсэг юм. Энэ хэсгийн гол зорилго нь найруулагчдын анхны болон хоёр дахь бүрэн хэмжээний киног дэмжих явдал юм. Энэ хэсгээр дамжин нэр хүндийг олсон олон арван кино найруулагчид бий. Тэдгээрээс дурдвал Бернардо Бертолуччи, Алехандро Гонсалес Иньярриту, Вон Кар-Вай, Жан Эсташ, Отар Иоселиани, Жак Одиар нар болно.

Шүүмжлэгчдийн долоо хоногийн тэмцээний хэсэгт 7 бүрэн хэмжээний кино, 10 богино болон дунд хэмжээний кинонууд шалгаран өрсөлддөг. 2013 оны Каннын олон улсын кино наадмын "Шүүмжлэгчдийн долоо хоног"-ийн Гран При шагналыг хүртсэн Италийн найруулагч Антонио ПИАЦЦА, Фабио ГРАССАДОНИА нарын "Сальво" уран сайхны кино

Товч танилцуулга:

Сицилийн мафид ажилладаг хөлсний алуурчин Сальво нь хүйтэн сэтгэлтэй, харгис хэрцгий, ганц дайчин. Нэгэн удаа эсрэг талын мафийн этгээдийг устгахаар гэрт нь нууцаар орохдоо өөрийнхөө ахыг алуулж буйг мэдсэн хүчин мөхөс хараагүй охин Ритаг анзаардаг.

Сальво түүнийг авч явснаас хамаг хэрэг мандана


Мэдээлэл

Гарсан он

2013

Хугацаа

103 мин

Бүтээсэн улс

Итали, Франц

Жанр

Драм

Хэл

Итали

Түгээгч

FILMS DISTRIBUTION | ФИЛМС ДИСТРИБЮУШН

Студи

FILMS DISTRIBUTION | ФИЛМС ДИСТРИБЮУШН

Шагнал

2013 Каннын олон улсын кино наадам - Шүүмжлэгчдийн долоо хоног хэсгийн Гран При шагнал болон

Франц 4 Дисковери шагнал

Уран бүтээлчид

Найруулагч

Антонио Пиацца, Фабио Грассадониа

Жүжигчин

Сале Бакри, Сара Серраиокко, Луижи Ло Кассио, Марио Пупелла

Зохиолч

Антонио Пиацца, Фабио Грассадониа

Продюсер

Массимо Кристалди/Кристалди Пикчерс

Зураглаач

Даниэлэ Кипри

Трэйлэр

https://www.youtube.com/watch?v=RHilq5GgZjQ

Вэб сайт

http://www.filmsdistribution.com/fd_film.php?id_film=481