“Reimagine Mongolia буюу Монголыг Шинэ Өнцөгөөр” төсөл эхэллээ.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Reimagine Mongolia буюу Монголыг Шинэ Өнцөгөөр” төслийг Сонгинохайрхан дүүргийн 3-р хороотой хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь уламжлалт цаасан шуумлын урлагаар дамжуулан нийслэлийн захын дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдэд уламжлалт гар урлалын мэдлэг болон жижиг дунд бизнес эрхлэх боловсрол олгох замаар байгаль орчинд ээлтэй соёлын бүтээгдэхүүнийг бүтээх зорилготой билээ.
Төсөлд СХД-ийн 3-р хорооны 25 эмэгтэй хамрагдан, мэргэжлийн уран бүтээлчдийн удирдлаган дор цаасан шуумлын аргаар орчин үеийн бүтээгдэхүүн, бүтээл урлаж эхэлсэн бөгөөд тун удахгүй тэдгээр бүтээлч бүсгүйчүүдийн уран бүтээлийг сонирхох, худалдан авах боломжтой болохыг Танд дуулгахдаа баяртай байна.