Хөтөлбөр

1-р сар 21, 2014

Амжилтын гарц уран бүтээлчийн гарын авлага

Та авьяастай, бүтээлч, гадаад дотоодод Монголынхоо соёл урлагийг сурталчилан, дэлхийн урлагийн түүхэнд өөрийнхөө нэрийг үлдээхийг эрмэлздэг, гэхдээ юуг хаанаас, хэрхэн эхлэхээ сайн мэдэхгүй, эсвэл бүтээлээ туурвиад, маркетинг, менежментдээ нэг их цаг зарцуулж амждаггүй бол Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс эрхлэн гаргаж буй “Амжилтын Гарц” энэхүү гарын авлага Таны ширээний ном болох байх гэж найдаж байна.

Бид энэхүү гарын авлагаараа урлагийн менежментэд цоо шинэ онол, мэдлэгийг бий болгохыг хүсээгүй бөгөөд энэ чиглэлийн олон улсын шилдэг ололтыг Монголын хөрсөн дээр МУЗ-ийн туршлага дээр тулгуурлан буулгаж, Танд ойлгомжтой, энгийн, жишээ, зөвлөмж дээр тулгуурлан хийсэн..

“Амжилтын гарц” гарын авлагыг худалдан авахыг хүсвэл  319015, 319017 утсаар холбогдон авна уу. 


Таны бүтээл бидний сэтгэл зүрхийг мөнхөд хөглөж, амжилтын олон гарц Танд нээгдэх болтугай!