Хөтөлбөр

1-р сар 21, 2014

Mongolia: Museum Highlights-Музейн онцлог үзмэрүүд

Монголын музейн онцлог үзмэрүүд ном нь Монголын түүх, дурсгалын гурван музей болох Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн  Музей, Богд Хааны Ордон музей, Чойжин Ламын Сүм Музейн онцлог ховор 50 үзмэрийн танилцуулга бүхий ном юм. 

Монголын Урлагийн Зөвлөл монголын түүх, соёлын дурсгалын үнэт зүйлс, хосгүй бүтээлийг  дэлхийд таниулах зорилгоор энэхүү гурван музейд хадгалагдсан ховор үзмэрийн танилцуулгыг англи хэл дээр боловсруулан олны хүртээл болгосон. 

Энэхүү ном нь томоохон номын дэлгүүрүүд болон МУЗ-д худалдаалагдаж буй бөгөөд гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэхэд тун тохиромжтой бэлэг байх болно.