“AAN-ACM УЛААН ГЭР” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР
УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ “AAN-ACM УЛААН ГЭР”
УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!
Хөтөлбөрийн тухай
Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлтэй хамтран 6 дахь удаагийн “AAN-ACM Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь авьяаслаг залуу уран бүтээлчийг уран бүтээлээ туурвих үйл явцыг дэмжин 3 сарын хугацаанд урлангаар хангана.
Хөтөлбөрийн зорилго:
Уран бүтээлчдийн бүтээн туурвих авьяасыг дэмжих, боломж олгох, хамтран ажиллах
Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа:
• 2018 оны 01 сарын 15- 2018 оны 4 сарын 13
• Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах 1 өрөө орон сууц
Урлагийн төрөл:
• Уран зураг
• Баримал
• Инстоляци
• Медиа урлаг
Сонгон шалгаруулах шалгуур:
• 24-35 насны бүтээлч, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх
• Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх
Сонгон шалгаруулалт:
Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлийн төлөөлөл, МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн болон ажилчидаас бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2018 оны 01-р сарын 18-нд зарлана.
Бүрдүүлэх материал
1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар
2. Уран бүтээлийн ерөнхий танилцуулга
3. Энэхүү хөтөлбөрийн үеэр туурвих уран бүтээлийн санаа болон агуулгыг бичнэ үү. (100-150 үгээс доошгүй бөгөөд, бүтээлийн скиз, зураг хавсаргах, сонгон шалгаруулалтанд чухал нөлөөтэй).
Өргөдлийг холбогдох материалын хамт 2018 ОНЫ 01- САРЫН 13-НЫ ДОТОР
• Цахим бүртгэлийг https://form.jotform.me/
• Redger@artscouncil.mn хаягаар бүртгүүлэх боломжтой.
Жич: Хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцааж олгохгүй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; 88708969 дугаарт холбогдон авна уу
www.artscouncil.mn ; https://www.facebook.com/