Дүрст мэдээ

7-р сар 30, 2016

2016 ОНЫ “СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлч, удирдах ажилтнуудын анхааралд

2016 ОНЫ “СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй
хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 9 дэх жилдээ
зарлаж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго: Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу
манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих.
Хөтөлбөрийн хугацаа: 2016 оны 9-р сараас 2017 оны 6-р сар
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг:
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)
МУЗ нь Монголын соёлын урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын
өвөө хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой нийгэмд
үйлчилдэг, төрийн бус байгууллага юм. МУЗ нь Урлагийн, Олон нийтийн урлагийн
боловсролын, Соёлын өвийн, Хөгжлийн гэсэн 4 хөтөлбөрийн хүрээнд төсөл
хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn;
www.FB/artscouncilofmongolia.com болон 319017, 319015 утсаар авна уу.
 АНУ дахь МУЗ
АНУ дахь МУЗ нь Монголын нийгэм, соёл урлагийн салбарт ажиллаж буй, залуу
боловсон хүчин, ирээдүйн манлайлагчдыг чадавхижуулах зорилгоор “Соёл
урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг ес дэх жилдээ дэмжин ажиллаж байна.
Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний
захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно. Хөтөлбөрт сонгогдсоноор дараахь боломжийг хүртэх болно. Үүнд:
 Хөтөлбөрийн хугацаанд манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл
хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн
хэрэгжүүлэлт зэрэг 10-12 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн
багш нарын сургалтанд хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх
 Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох,
хамтран ажиллах боломж нээгдэх
 Шинэ санаачлага, хамтсарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөгөө,
санхүүгийн дэмжлэг авах боломжийг олж авах
 Бүтэн жилийн турш МУЗ-өөс зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга
хэмжээ болон МУЗ-ийн стратеги, бодлого төлөвлөлтийн үйл явцад оролцох,
туршлага хуримтлуулах
 Нийгэм, соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах,
танилцах зэрэг боломжийг эдлэх болно.
Үндсэн шаардлага:
Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 25-35 насны залуу менежер, удирдах
ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой.
Сонгон шалгаруулах шалгуур:
 Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан
туршлагатай
 Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд
тасралтгүй оролцох
 Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
 Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг
ажил олгогчоосоо авсан байх
 Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн
хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байх
 Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
 Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын
ажиллагааг өргөжүүлэх чадвартай байх
 Англи хэлний анхан шатны мэдлэгтэй.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай
хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд
урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь
мэдэгдэх болно.
Өргөдлийн маягт болон хугацаа:
 Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаяг болон линкээс татаж авна уу.
Татаж авах холбоос


http://share.gogo.mn/6XRx27VmFQ80051471403082/ACM Fellowship program -Application form.doc

Өргөдлийг холбогдох материалын хамт 2016 оны 8-р сарын 31-ний дотор
Монголын Урлагийн Зөвлөл болон culture@artscouncil.mn хаягаар явуулна уу.
 Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн
319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.
Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл
ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот
/Урт цагааны зүүн урд талд/
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Утас: 319017, 319015
И-мэйл: culture@artscouncil.mn
Вэб хуудас: www.artscouncil.mn ; FB page: www.FB/artscouncilofmongolia
МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ /МУЗ/
ӨРГӨДЛИЙН МАЯГТ
“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр
1. Ерөнхий мэдээлэл:
 Овог нэр:
 Хүйс:
 Төрсөн он, сар, өдөр:
 Мэргэжлийн салбар/мэргэшил : (Дүрслэх урлаг, музей, тайзны
урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн
урлаг, медиа арт, бусад)
 Гадаад хэлний мэдлэг (Диплом, сертификат, үнэмлэхний хуулбарыг
хавсаргах):
2. Хаяг:
 Оршин суугаа хаяг:
 Э-шуудан:
 Утас/Факс/гар утас:
3. Боловсрол:
(Төгссөн дээд сургууль, мэргэжлийн бусад сургалт, семинар гэх мэт)
4. Ажлын туршлага:
(Одоогийн эрхэлж буй ажил, гүйцэтгэх үүрэг, урьд өмнө ажиллаж байсан
газар, эрхэлж байсан ажил, урлагийн салбарт менежментийн болон
удирдах ажил эрхэлж байсан эсэх мөн төсөл хэрэгжүүлж, урлагийн үйл
ажиллагаа зохион байгуулж байсан талаар тодруулна уу)
5. Нийтлэл/ Шагнал/Сургалтын тэтгэлэг:
(Хамгийн нэр хүндтэй буюу сүүлд хүртсэн гавьяа шагнал, сургалтын
тэтгэлэг, өөрийн бичсэн нийтлэлүүдийг нэрлэнэ үү)
6. Оролцож байсан олон улсын арга хэмжээ, төсөл, хөтөлбөр:
(Оролцож байсан төсөл/хөтөлбөрийн нэр, газар, оролцсон он,
гүйцэтгэсэн үүрэг)
7. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон шалтгаан, (Өөрийн одоо хийж
буй ажил, мэргэжил болон ирээдүйн төлөвлөгөөтэй энэхүү хөтөлбөр хэрхэн
уялдаж байгаа болон энэхүү төсөлд оролцсоноор Таны болон танай
байгууллага, улмаар Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд ямар
хувь нэмэр оруулах боломжтой болох талаар 200-300 үгт багтаан бичнэ үү)