Дүрст мэдээ

7-р сар 23, 2022

14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Хангарьд” Монгол киноны уралдаанд оролцохыг урьж байна!

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Номадиа Пикчерс ХХК хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол кино найруулагч, продюсерүүд Та бүхнийг УБОУКН-ын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох “Хангарьд” Монгол киноны шилдэгүүдийг тодруулах уралдаанд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Уралдаанд УРАН САЙХНЫ КИНО төрөлд кино бүтээл хүлээж авна. Бүтээл нь 2021 оны 10-р сараас 2022 оны 8-р сарын хооронд бүтээгдсэн, Монголын уран сайхны, бүрэн хэмжээний кино бүтээл байна.

Уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс дараах байруудыг шалгаруулж, “Хангарьд” цом, мөнгөн шагнал, УБОУКН-ын албан ёсны хөтөлбөрт багтан, киногоо толилуулах эрхийг олгоно. Үүнд:

  • Шилдэг уран сайхны кино
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг зохиол
  • Шилдэг продюсер (Nomadia pictures ХХК-ийн нэрэмжит шагнал)

Уралдаанд оролцуулах кинонд тавигдах шаагдлага:

  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байна.
  • Кино нь 2021 оны 10-р сараас 2022 оны 8-р сарын хооронд бүтээгдсэн,  Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна.
  • Англи хадмал орчуулгатай байна.
  • Киног Монголын болон олон улсын шүүгчдэд үзүүлж, шалгаруулах зорилгоор Vimeo.com болон бусад интернет платформд байршуулсан байна.

Сонгон шалгаруулалт:

  • - Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, Урлагийн Газар болон Наадмын уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч, хөтөлбар боловсруулагч, зөвлөхүүдээс бүрдэх баг гүйцэтгэнэ.
  • - Уралдааны эцсийн дүнг 2022 оны 9-р сарын 30-ний өдөр уран бүтээлчид утсаар мэдэгдэнэ.

Шагналын сан

Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?

  • - Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны  өргөдлийн маягтыг бөглөн 2022 оны 9-р сарын 9-ний дотор илгээнэ.
  • - Өргөдлийн маягт болон маягтын дагуу бүрдүүлэх материал дээр үндэслэн бүртгэл баталгаажиж, бүтээлийг сонгон шалгаруулалтанд оролцуулна.
  • - Уралдааны эцсийн дүнг 2022 оны 9-р сарын 30-ний өдөр шалгарсан уран бүтээлчдэд утсаар мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Монголын Урлагийн Зөвлөл

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,

Дельта төвийн 4 давхар, 402 тоот

Утас: 319017, 319015

info@ubiff.mn; arts@artscouncil.mn

https://www.facebook.com/UBIFF/

www.ubiff.com ; www.artscouncil.mn