Дүрст мэдээ

9-р сар 14, 2021

13 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН НЭЭЛТИЙН МОНГОЛ КИНО БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА!

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл, Соёлын яам, Номадиа Пикчерс хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино наадам (УБОУКН)-ыг 2021 оны 10 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” Олон Улсын Кино наадмыг Монгол кино эсвэл Монгол-гадаадын хамтарсан кино бүтээлээр нээдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд кино найруулагч, уран бүтээлчид та бүхнийг нээлтийн киноны сонгон шалгаруулах уралдаанд урьж байна.

Нээлтийн киногоор сонгогдсон бүтээл нь УБОУКН-ын үеэр Дэлхийн нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болохын зэрэгцээ олон улсын найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчдад танилцуулагдах болно.   

УБОУКН-ын нээлтийн кинонд тавигдах шаардлага:

  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх,
  • Кино нь 2020-2021 онд бүтээгдсэн, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна. Нээлтээ хийгээгүй бол давуу талтай,
  • Англи хадмал орчуулгатай байх,
  • Киног Монголын болон олон улсын шүүгчдэд үзүүлж, шалгаруулах зорилгоор Vimeo.com болон бусад интернет платформд байршуулсан байх.

Сонгон шалгаруулалт:

  • Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар болон наадмын уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч, хөтөлбөр боловсруулагч, зөвлөхүүдээс бүрдэх баг гүйцэтгэнэ.
  • УБОУКН-ын нээлтийн киногоор нэг киног сонгоно.
  • Уралдааны эцсийн дүнг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уран бүтээлчдэд утсаар мэдэгдэнэ.

Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Уран бүтээлч нь уралдааны өргөдлийн маягтыг бөглөн, 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дотор илгээнэ.
  • Өргөдлийн маягт болон маягтын дагуу бүрдүүлэх материалаас үндэслэн бүртгэл баталгаажин, бүтээлийг сонгон шалгаруулалтад оролцуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Монголын Урлагийн Зөвлөл

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,

Дельта төвийн 4 давхар, 402 тоот

Утас: 319017, 319015

info@ubiff.mn; arts@artscouncil.mn

https://www.facebook.com/UBIFF/

www.ubiff.mn ; www.artscouncil.mn