Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Өндөр Гэгээн Занабазар баримтат кино

Төслийн зорилго:

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан музейн хөдөлгөөнт өвийн талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх

Түүх соёлын хосгүй үнэт соёлын дурсгалыг сурталчлан таниулах

Төслийн танилцуулга:

МУЗ нь Монголын бурханы шашны соёл, өндөр гэгээн Занабазарын урлахуйн ухааны дэг сургуулийг олон нийтэд таниулан сурталчлах баримтат киноны продюсерээр ажиллалаа. Тус баримтат кино нь монголын музейд хадгалагдаж буй өндөр гэгээний өөрийн мутраар бүтээсэн хүрэл цутгамал бурхад, шүтээн зураг зэрэг үндэсний соёлын хосгүй үнэт өвд бүртгэгдсэн урлагийн бүтээл түүхэн дурсгалт өвийг олон нийтэд таниулан сурталчилснаас гадна Монголын түүх соёлд холбогдох түүхэн дурсгалт газрууд, сүм дуганыг баримтжуулсан ба олон нийтийн ТВ болон DVD хэлбэрээр олон нийтэд түгээлээ.

Тус кино нь англи хэлнээ хадмал орчуулгатай хийгдэж, Монголын үндэсний соёл урлагийг олон улсад таниулах ажилд хувь нэмрээ орууллаа.

Төслийн хамтрагч:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам

Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

Богд Хааны Ордон Музей

Чойжин Ламын Сүм Музей

Үндэсний Музей

Үндэсний Номын Сан

Херо Энтертайнмент студи

Төслийн хандивлагч:

Эм Си Эс Холдинг Групп