Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Үнэт ховор номын цомог

Төслийн зорилго

Монголын оюуны өв соёлыг олон улсад сурталчлах, Баримтат өвийг хадгалан хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх

Төслийн танилцуулга

МУЗ нь Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй монголчуудын бичиг соёлын үнэт дурсгал болох үнэт ховор ном, судар, гар бичмэлийн танилцуулга цомгийг бүтээхээр ажиллаж байна. Цомогт гэрэл зураг, тайлбар текстээр дамжуулан 108 баримтат өвийн түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг таниулахаас гадна цаас бүтээх, барлах, эрдэнийн чулуугаар бичих, өнгө будаг гаргаж будах онцгой арга барил зэрэг Монголчуудын ном судар бүтээх уламжлалт урлахуйн ухааны тухай мэдлэгийг уншигчдад олгоно. Энэхүү цомог нь англи монгол хэл дээр хэвлэгдэж, гадаад дотоодод Монголын баримтат өвийг сурталчилна.

Төслийн хамтрагч

Үндэсний номын сан

БСШУСЯ

Төслийн хандивлагч

Делоитт Онч Аудит ХХК