Дүрст мэдээ

4-р сар 07, 2015

"Үнсгэлжин" бүжгэн жүжиг СТӨ-ний тайзнаа

Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжиг 2015 оны 4-р сарын 10-нд 14, 18 цагаас, 11-нд 14 цагаас тус тус Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.