Дүрст мэдээ

4-р сар 12, 2023

ЭРХ БҮХИЙ КОМПАНИ, ААН-ИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН МУЗЕЙН ХАРЬЯА “СЭЦЭН ХАН ОРДОН”-Ы ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Монголын Урлагийн Зөвлөл нь MCS компанитай хамтран хэрэгжүүлж буй “Өв-Эрдэнэ” соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн музейн харьяа “Сэцэн Хан Ордон”-ы гадна талбайн тохижилтын ажлыг хэрэгжүүлэхээр барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий компани, ААН-ийг санал ирүүлэхийг урьж байна.

  1. 1. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МӨРДӨХ ЖУРАМ:

Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журам буюу тогтоосон төсөвт багтаах ба компаниудын ур чадвар, ижил төстэй ажлын чанарыг харьцуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

  1. 2. ЗАXИАЛАГЧ:

“Монголын Урлагийн Зөвлөл” төрийн бус байгууллага

  1. 3. БАЙРШИЛ:

Хэнтий аймаг, Чингис хот, 3-р баг, Баянмөнх, Тэмүүжингийн гудамж, 100 тоот, Сэцэн Ханы Ордон

  1. 4. ЗОРИУЛАЛТ:

Хэнтий аймгийн Чингис хот дахь Сэцэн Ханы Ордоны гадна талбайн тохижилт, олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн

  1. 5. АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ:

Уг ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон гэрээт компани нь Сэцэн Хан Ордны 8225 м2 талбайг захиалагчийн төлөвлөлт, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.

  1. 6. АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА:

2023 оны 05 дугаар сарын 01-07 дугаар сарын 01

  1. 7. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ:

Гүйцэтгэгчээр ажиллах ААН нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • - Гадна талбайн тохижилтын төсөл, гүйцэтгэл хийж байсан туршлагатай, мэргэжлийн архитектор, барилгын инженертэй байх,
  • - Доод тал нь 3 жил барилга, гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
  • - Татвар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр зээлгүй байх

Туршлагатай, ажил гүйцэтгэх сонирхолтой ААН, хувь хүмүүс доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг heritage@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү:

  1. 8. Ерөнхий мэдээлэл:
  • - Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг харуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан байх/
  • - Татварын газрын цахим тодорхойлолт /дутуу төлөлт 0 байх, эх хувь/
  • - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр зээлгүйг батлах тодорхойлолт /Эх хувь/
  • 9. Санхүүгийн чадвар:
  • - Харьяалагдах банкны тодорхойлолт /Тус банкинд тулгамдсан өргүй байх/
  • - Харилцагч банкны дансны хуулга /Дансны үлдэгдэл 50 сая төгрөг ба түүнээс дээш/ эсвэл уг ажлын барилгын материалын 30 хувийг худалдан авах, ажиллах хүчний зардлын 50 хувийг компани урьдчилан өөрөө даах чадвартайг санхүүгийн ажилтан гаргаж удирдлагаар баталгаажуулж ирүүлэх.
  • - Сүүлийн нэг жилийн /2021 он/ санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
  • - Техникийн чадавхи болон туршлага:
  • - Сүүлийн нэг жилийн /2021 он/ туршлагын мэдээллийг жагсаалтаар гаргаж ирүүлэх
  • - Өмнөх гүйцэтгэсэн ажлын гэрэл зургууд, гэрээний хуулбар
  • - Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, мэдээлэл, гэрэл зургууд
  • - Инженер техникийн ажилтаны судалгааны хүснэгт, ажилтан бүрийн танилцуулга, инженер техникийн ажилтаны мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар.
  • - Компаний удирдах болон техникийн голлох мэргэжилтнүүд даамал, талбайн инженерийн мэргэжлийн үнэмлэх диплом)

Энэхүү гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компаниуд ажлын даалгавар, барилга архитектурын зураг гэх мэт холбогдох мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

Монголын Урлагийн Зөвлөл, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв 402 тоот

Утас: 319015, 98113674- Соёлын өвийн хөтөлбөрийн зохицуулагч Л.Ононтой холбогдох.

Email: heritage@artscouncil.mn