Хөтөлбөр

2-р сар 05, 2013

Шинэ хөгжмийн бүтээлийн тэтгэлэг

 

Төслийн зорилго:

Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын урын санг баяжуулах замаар Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах.

 

Төслийн үр дүн:

МУЗ нь Ноён Уул Эрдэнэ ХХК-ны дэмжлэгтэйгээр Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын урын санг баяжуулж, Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий төгөлдөр хуур, утсан хөгжмийн шинэ бүтээлийн тэтгэлэгийг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров болон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарт олгов. Шинэ хөгжмийн бүтээлийг 2013 оны 1-р сард тус коллежид албан ёсоор хүлээлгэн өгөх бөгөөд хөгжмийн урлагийн хичээлийн сургалтын агуулгад оруулан нэвтрүүлэх болно.

 

Хандивлагч:

Ноён Уул Эрдэнэ ХХК

 

Хамтрагч:

Хөгжим Бүжгийн Коллеж