Дүрст мэдээ

3-р сар 25, 2021

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ

М-Си-Эс Групп, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-н биет өвийн мэргэжилтэн, ICOMOS буюу “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл”-ийн Америкийн хорооны тэргүүлэгч гишүүн, АНУ-ын түүх соёлын дурсгалт барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Ж.Келли

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ олон улсын стандартыг дагуу боловсрууллаа.

Профессор Стивен Чойжин ламын сүм музейн 8 барилгын эвдрэл гэмтэл, нөхцөл байдлын судалгааг 2019 онд хийсэн бөгөөд цаашид тус сүмийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах талаарх зөвлөмжийг энэхүү төлөвлөгөөнд тусгасан.

Архитектор Стивен Келли 2021 оноос АНУ-ын элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан, Дэлхийн хөшөө дурсгалын сан, МУЗ-тэй хамтран Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг сэргээн засварлах төсөлд хамтран ажиллаж байна.