Дүрст мэдээ

3-р сар 23, 2020

Чойжин ламын сүм музейн орчны нөлөөллийн судалгааны тайлан

МУЗ нь түүх соёлын дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цаашдын сэргээн засварлалтын ажилд бэлтгэх зорилгоор 2017 онд барилга архитектурын ба соёлын өвийн мэргэжилтнүүд, нийгмийн ба байгалийн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн хамтаар Чойжин ламын сүм музейн хүрээлэн буй орчны нөлөөллийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перригийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. 9 чиглэлийн судалгаагаар түүх соёлын дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлс, орчин нөхцлийн эрсдлийг тодорхойлж, барилгын бүтцийн гэмтлийн хэмжээг тогтоон хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж боловсруулан БСШУСЯ ба Соёлын өвийн үндэсний төвд 2018 онд хүлээлгэн өгсөн. 2020 онд энэхүү судалгаанд үндэслэн Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө боловсруулан гаргасан.