Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Чойжин ламын сүм музейн нөлөөллийн судалгаа

Төслийн зорилго

Түүх соёлын дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах, Чойжин ламын сүм музейн хамгаалалтанд нөлөөлөх байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах

Төслийн танилцуулга

Чойжин ламын сүм музейн цогцолбор барилгыг сэргээн засварлалтын ажилд бэлтгэх зорилгоор барилга архитектурын ба соёлын өвийн мэргэжилтэн, байгалийн шинжлэх ухаанысудлаачдын хамт түүхэн дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөг тодорхойлох, эрсдлийн эмзэг байдлыг тогтоох, музейн барилгын бүтцийн гэмтлийн хэмжээг тогтоох цогц судалгааны ажлыг 2016 онд эхлүүлээд байна. 2016 онд төслийн удирдагч, МУЗ-ийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтын судалгааны олон улсын төв – ICCROM, Ази номхон далайн орнуудын дэлхийн өвийг хамгаалах сургалт судалгааны институт WHITRAP -ынсоёлын өвийн нөлөөллийн судалгааг олон улсын чанар стандартын дагуу явуулах мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх олон улсын сургалтанд хамрагдав.

2017 онд ЮНЕСКО, ICCROM зэрэг олон улсын байгууллагынмэргэжилтэнтэй хамтран Чойжин ламын сүм музейн цогцолбор барилгын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөө боловсруулан гаргана.

Төслийн хамтрагч

БСШУСЯ

Соёлын өвийн төв

ШУТИС Геологи, уул уурхайн сургууль

ШУА-ийн ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Чойжин ламын сүм музей

“Сүлд проект” ХХК

Төслийн хандивлагч

Рожер Перри, Австрали улс