Дүрст мэдээ

4-р сар 04, 2017

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2017 ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!


Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН хөтөлбөрийг 10 дахь жилдээ зарлаж байна.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2017 оны 7-р сар

  • Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, БНСУ

Хөтөлбөрийн зорилго:

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлийн шинэ санаа, эрэл хайгуулыг дэмжихэд оршино.

Урлагийн төрөл:

  • Хөгжим, дуу /ардын, этник,альтернатив, жазз, саунд арт/
  • 22-40 насны дадлага туршлагатай чадварлаг уран бүтээлч эсвэл хамтлаг байх
  • Зохион туурвих чадвар, хүсэл сонирхолтой байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 20 хүртэлх хоногийн турш оролцох боломжтой байх

Сонгон шалгаруулах шалгуур:

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих болон Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2017 оны 5-р сарын 22-нд зарлана.

Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ бүрэн хариуцна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (доорх хаягаар авна уу).
  • Уран бүтээлчийн намтар, ажлын туршлага (англи монгол хэл дээр).
  • Хөтөлбөрийн явцад Солонгос хөгжимчидтэй хэрхэн хамтран ажиллаж, уран бүтээл бүтээх талаар товч төлөвлөгөө
  • Уран бүтээлийн видео бичлэг (Youtube, Vimeo зэрэг онлайн платформод байрлуулсан байх).

Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 оны 5 сарын 10-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд буюу heritage@artscouncil.mn ирүүлнэ үү.

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/

402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Э-шуудан: heritage@artscouncil.mn

Утас: 976-11-319015, 319017