Хөтөлбөр

8-р сар 28, 2014

“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан 2013

Төслийн зорилго: 

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар дамжуулан урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх. 

Төслийн танилцуулга:

 “Би биш” сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн 6 дахь удаагийн нүүдлийн урлан хөтөлбөр  нь 2013 оны 8 сарын 2-11-ны хооронд Өмнөговь аймгийн Булган суманд хэрэгжсэн болно. Энэ удаагийн хөтөлбөрт нийт 12 уран бүтээлч хамтран ажилласны үр дүнд медиа арт,  инстоляци, үйл хөдлөл, лэнд артын чиглэлээр шинэ бүтээл туурьвин өөрсдийн бүтээлээр “Улаан Гэр” галерейд тайлан үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчийн ярилцлагыг олон нийтэд хүргэсэн байна. Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан уран бүтээлч Ж.Анунаран Солонгос улсад айлчлан “Нэргүй салхи” хамтарсан үзэсгэлэнд оролцсон болно. 

Төслийн хамтрагч:

Номадик Экспедишн ХХК

ХААН Банк

Төслийн хандивлагч: 

Солонгосын Урлагийн Зөвлөл