Хүүхдийн номын зураачдын сургалт хаалтын хөтөлбөрт урьж байна.
СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнуудын оролцсон хүүхдийн номын зураачдын сургалтын хаалтын хөтөлбөрт та бүхнийг урьж байна.
Хаалтын хөтөлбөрийн үеэр
- Хэлэлцүүлэг
- Цаасан театрын тоглолт
- Үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Хэзээ: 04-р сарын 21-нд 15:00 цагаас
Хаана: СУИС ХИЧЭЭЛИЙН IV БАЙР ДЕБЮТ ТЕАТР
"Дэлхийн үлгэрүүд" сэдэвт Монгол-Герман-Францын
номын зураачдын сургалт
Франц улс энэ жил Франкфуртын номын үзэсгэлэнгийн хүндэт зочин улс болж
буй. Үүнийг тохиолдуулж Улаанбаатар хот дахь Гёте институт, Alliance Franҫaise
d’Oulan-Bator (Улаанбаатар дахь Францын холбоо) хамтарч "Дэлхийн үлгэрүүд"
сэдэвт воркшопыг зохион байгуулж байна. Тус воркшопыг ХБНГУ-ын хүүхдийн
номын зураач Патрициа Тома, францын хүүхдийн номын зураач Микаэль Эль
Фати нар удирдан явуулж байна. Воркшопд СУИС, "Монсудар" хэвлэлийн газар
болон Монголын урлагийн зөвлөл хамтран оролцож байгаа бөгөөд энэхүү
төслийг Герман-Францын соёлын сан санхүүжүүлж байгаа болно.