Дүрст мэдээ

6-р сар 24, 2014

“ХҮРЭЭ СОЁЛ” УРАН БАРИМАЛЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл

Хотын дизайны дүр төрхийг илэрхийлэгч чухал элемэнтүүдийн нэг нь хөшөө баримал. 

Өнөөдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж буй хөшөө дурсгалын 90 хувь нь ямарваа нэгэн алдартны бодит дүр төрхийг илэрхийлсэн дурсгалын хөшөөнүүд байна. 

Хөшөө дурсгал гэдэг нь тухайн улсын түүх соёлын үнэт бүтээл байхаас гадна хотын иргэдэд урлагийн боловсрол олгох чухал хүчин зүйл юм. Түүнчлэн хөшөө барималаар дамжуулан нийтэд хандсан биет нийгмийн зар сурталчилгаа түгээх боломжой байдаг. 

Өнөөдөр бид хөшөө дурсгал барималын өгүүлэмжийг өөрчлөн хувьсгал хийх цаг нь болжээ. Хотын иргэдэд гоо зүйн боловсрол олгох, нийгмийн зар сурталчилгааны биет бүтээлийг бүтээх шаардлага тулгараад байна.

Хоёр. Уралдаанызорилго

Улаанбаатар хотын дүр төрхийг төлөөлж чадах,  хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүлэлийгилэрхийлсэн, иргэдэд хотын соёл, боловсролыг олгох уран барималыг бий болгоходоршино.

Гурав. Уралдааныхамраххүрээ, агуулга

Бүтээлч сэтгэлтэй хотын иргэд Уралдаанд оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон нийгмийн зар сурталчилгааны барималыг байрлуулах төслийг хийж гүйцэтгэх бөгөөд барималын хэмжээ, өнгө, хийц, материал зэргийг тодорхой тусган эзкиз зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.

Дөрөв. Уралдааны  хугацаа

  Уралдааныг 2014 оны 06 дугаар сарын14-ний өдрөөс 07 дугаар сарын 14-ны өдөр хүртэл нэг үе шаттайгаар явуулна.

Тав. Уралдаанд ирүүлж буй бүтээлд тавигдах шаардлага

1. Баримал нь өөрчлөлт, шинэчлэл, итгэл төгс байдал, эрч хүчтэй ирээдүйг бий болгох төсөөллийг илэрхийлсэн байна.

2. Баримал нь иргэдэд хотын соёл, боловсрол олгох бүтээл байна.

3. Хотын хөгжлийн чиг хандлага, шинэ дүр төрх, иргэдийн хүсэл тэмүүлэлийг илэрхийлсэн байх

4. Олоннийтэдойлгомжтой, утгаагуулганьтанигдахуйцбайх

5. Тайлбар бичиг хавсаргасан байх

6. Барималыг орчинтой нь зохицуулан төлөвлөсөн байх

7. Барималын эскиз зураг 

8. Загварыг хийх /Масштаб 1:5/

9. Өгүүлэмжийн тайлбар, хийцийн тайлбар, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргасан байх

Зургаа. Уралдааныг дүгнэх

Уралдааны материалыг  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтэст ирүүлнэ.

Ирүүлсэн бүтээлүүдийг Ажлын хэсэг 2014 оны 07-р сарын 14-ний өдөр дүгнэж 10 шилдэг бүтээлийг I, II, III байрт  шалгаруулна. 

  Долоо. Шагнал урамшуулал

Нэгдүгээр байр 2: 2000 000 /хоёр сая/ төгрөг

Хоёрдугаар байр 4: 1 000 000 /нэг сая/ төгрөг

Гуравдугаар байр 4: 500 000 /таван зуун мянган төгрөг/

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй, зохиогчийн эрх нь уран бүтээлчид үлдэнэ. 

Мэдээллийг 315320, 315335 утсаар болон www.ulaanbaatar.mnwww.mpa.ub.gov.mn цахим хуудсаар авч болно.