Дүрст мэдээ

5-р сар 04, 2017

“ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” ТӨСӨЛ


УРАН БҮТЭЭЛЧИД АРХИВЫН ДҮРС БИЧЛЭГИЙГ АШИГЛАН ЭКСПЕРИМЕНТАЛ ВИДЕО БҮТЭЭЛ ТУУРВИЖ БАЙНА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Архивын Ерөнхий Газартай хамтран архивт хадгалагдаж буй 16мм, 35мм-ийн хальсны дүрс бичлэгт суурилан экспериментал, абсракт видео бүтээл туурвих замаар хотын түүх, нийгэм соёлын өөрчлөлт, цаг үеийн шилжилт хөдөлгөөнийг олон нийт, залуу үеийнхэнд бүтээлчээр танилцуулах зорилготой “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” төслийг 2017 оны 4-р сарын 24-өөс 5-р сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Төслийн зочин багш Молдав улсын уран бүтээлч, куратор Стефан Русу болон АНУ-ын кино найруулагч, медиа уран бүтээлч Жон Дэвис нар 14 медиа уран бүтээлч, телевизийн найруулагч, продюсер болон архивын ажилтнуудад хоёр долоо хоногийн медиа урлагийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтаар залуу уран бүтээлчдэд 16мм, 35мм-ийн хальсны дүрсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, хуучны дүрс бичлэгт тулгуурлан экспериментал видео бүтээл туурвих аргачлал, олон улсын туршлагаас хуваалцсан болно.

МУЗ нь “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” медиа урлагийн төслийн оролцогч 14 уран бүтээлчийн архивын дүрс бичлэгт суурилан бүтээсэн богино хэмжээний кино үзвэрийг 2017 оны 5-р сарын 10-ны өдөр 19:00 цагт iCinema кино театрт олон нийтэд нээлттэй толилуулна.

Мөн зочин уран бүтээлч Жон Дэвис, Стефан Русу нарын уран бүтээлтэй танилцах “Урлагтай Яриа” уулзалт ярилцлагыг 2017 оны 5-р сарын 11-ны өдөр 15:00 цагт СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулийн “Дебют” театрт олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗийн 319017, 319015 утсаар болон culture@artscouncil.mn