Дүрст мэдээ

4-р сар 24, 2017

​“ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” СЭДЭВТ МЕДИА УРЛАГИЙН СУРГАЛТ АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ БОЛЖ БАЙНА


Монголын урлагийн зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран медиа уран бүтээлчдэд архивын дүрс бичлэг, баримтат материал ашиглан орчин үеийн видео бүтээл туурвих замаар олон нийтийн түүх, нийгэм, соёлын ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд медиа уран бүтээлчид, телевизийн найруулагч, продюсер болон архивын ажилтнуудад зориулсан 14 хоногийн медиа урлагийн сургалтыг өнөөдрөөс /2017.04.24/ эхлэн зохион байгуулж байна. Сургалтыг Молдав улсын уран бүтээлч, куратор Стефан Русу болон АНУ-ын кино найруулагч, медиа уран бүтээлч Жон Дэвис нар удирдан явуулж байна. Зочин уран бүтээлчид нь Молдав, Киргыз зэрэг пост-социалист орнуудын соёлын онцлог, тэдний архивын байгууллагатай ажиллан, архивт хадгалагдаж буй кино, видео, баримтат дүрс материалыг ашиглан бүтээл хийх цуврал сургалт, үзэсгэлэнг зохион байгуулж байсан туршлагатай юм.

Түүнчлэн медиа сургалтад хамрагдсан уран бүтээлчид богино хэмжээний видео бүтээл хийх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд танилцуулах юм.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн төслийн зохицуулагч Х.Оюундарьтай 319017, 88004429 утсаар холбогдон авна уу.