Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Хог болгон хог биш!” байгаль орчин-урлагийн боловсролын төсөл

 

Төслийн зорилго:

Урлагаар дамжуулан хүүхэд залуучуудад хоггүй цэвэр орчинд амьдрах, хогоо ангилах дадлага зуршилд сургах, хогийг дахин ашиглах бүтээлч боломжийг дэлгэрүүлэх замаар байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх.

 

Төслийн үр дүн:

Монголын нийгэмд тулгарч буй байгаль экологийн олон асуудлуудаас хоггүй цэвэр орчинд амьдрах, хог хаягдлыг зохистой, бүтээлчээр олон нийт, хүүхэд залуучууд, уран бүтээлчдийн оролцоотойгоор багасгах, түүнийг бүтээлч хэлбэрээр дахин ашиглах, энэ чиглэлээр олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хог болгон хог биш!” бүтээлч төслийг санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр анх удаа амжилттай хэрэгжүүллээ.

“Хог болгон хог биш!” – энэхүү бүтээлч үйл ажиллагаанд Швейцарь улсаас дизайнер Таня Бурдофер зөвлөхөөр ажиллан, Монголын 10 авьяаслаг залуу уран бүтээлч, 20 багшийн хамтаар 250 сурагчдад хог хаягдлыг зүй зохиостой, бүтээлчээр ашиглах урлагийн боловсролын 80 цагийн сургалтыг зохион байгуулж, хамтарсан уран бүтээлийг туурьвисан болно.

Хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо тусгасан, өнгө загвар бүхий хүний хэрэгцээнд нийцсэн бүтээлээрээ 2012 оны 12-р сарын 10-14-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн Ногоон Морь галерейд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.

Хамтрагч:

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба

Дизайнер Таня Бурдофер, Швейцарь улс

 

Хандивлагч:

Швейцарийн Хөгжлийн Агентлаг