Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Хамаг Монгол язгуур урлагийн наадам

Төслийн зорилго:

Биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх

Уламжлалт ёс зан заншлыг сурталчлах

Угсаатны соёлын олон төрөл зүйлийг сурталчлах

Төслийн танилцуулга:

МУЗ нь угсаатны зүй, соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах, мартагдаж буй соёлын биет бус өвийг өвлүүлэн дэлгэрүүлэхэд бизнесийн ба олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг АПУ ХК-ны ажилтнуудын дунд зохион байгуулахад хамтран ажиллаа. Уг наадамд 500 гаруй хүн оролцсон ба Баяд, Буриад, Дархад, Дөрвөд, Захчин, Казак, Торгууд, Урианхай, Халх, Хотгойд, Хотон гэсэн нийт 11 угсаатны хэл соёл, ёс заншил зан үйл, язгуур урлагийн олон төрөл зүйлийг тайзны үзүүлбэр хэлбэрээр олон нийтэд нээлттэй сонирхуулж 5 төрлөөр хоорондоо өрсөлдөн шилдгээ тодруулсан билээ.

Төслийн хамтрагч:

Угсаатны зүйн судлаачид

Соёл судлаачид

Төслийн хандивлагч:

АПУ ХК