Дүрст мэдээ

2-р сар 19, 2013

“Хайрцган дах Музей” - н аялал

 

МУЗ нь хүүхэд залуучуудад соёлын өвийн талаарх мэдлэг олгох, музейн хосгүй үнэт өвийг  таниулан сурталчлах зорилгоор “Хайрцган дах музей” соёлын өвийн боловсрол олгох хөтөлбөрийг 2010 онд санаачилсан билээ. Одоогоор нийт 3 “Хайрцган дах музей” сургалтын багц материал бүтээн улсын чанартай 3 музейд олгож ЕБС-аар сургалтаа явуулсаар байна. Энэхүү албан бус боловсролын хөтөлбөрийн агуулгыг  Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит ДУ музейн боловсролын ажилтнууд, Монголын үлэг гүрвэл судлалын хүрээлэн ТББ, МУЗ - тэй хамтран боловсруулсан.

“Хайрцган дах музей” төсөл нь музейн сан хөмрөг дэх соёлын хөдөлгөөнт өвийн тухай мэдлэгийг олгохийн зэрэгцээ биет бус өв болох уламжлалт гар урлал, дүрслэх урлагийн дасгал ажлуудаар дамжуулан хүүхдүүдэд уран сайхан гоо зүйн мэдлэг олгодог юм.

МУЗ нь 2012-2013 оны хичээлийн жилд жилд Хас банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Чойжин ламын сүм музейтэй хамтран улсын чанартай музейд зочилж соёлын хосгүй үнэт өвийг үзэн танилцах боломж хязгаарлагдмал УБ хотын захын ба хөдөө орон нутгийн 20-д сургуулийн 700 орчим сурагчдад  “Хайрцган дах музей” сургалтыг хүргээд байна. Цаашид “Хайрцган дах музей” алслагдмал ЕБС сургуулиудаар аялалаа үргэлжлүүлж,  музейн хөдөлгөөнт өвийг сурталчлан соёлын өвийн талаарх хүүхэд залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах болно.