Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Хайрцаг дахь музей” соёлын өвийн боловсролын төсөл


Төслийн зорилго:

Соёлын өвийн хөдөлгөөнт дурсгал, музейн сан хөмрөгийг сурталчлах, тэдгээрийн талаарх мэдлэгийг хүүхэд залуучуудад олгох.  

Төслийн үр дүн:

МУЗ нь Байгалийн Түүхийн Музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Чойжин Ламын Сүм Музейтэй хамтран нийт гурван “Хайрцаг дахь музей” өвийн боловсролын багцыг боловсруулан, хүлээлгэж өгсөн болно. 

Төслийн хүрээнд УБ хот ба хөдөө орон нутгийн нийт 20 гаруй сургуулийн 2000 сурагчдыг музейн хөдөлгөөнт өвийн тухай сургалтанд хамруулж, 20 гаруй музейн мэргэжилтэн боловсролын ажилтаны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх боломжийг олгосон.  Мөн Чойжин ламын сүм музейтэй хамтран хотын захын алслагдмал сургуулийн сургачдад тус музейн сан хөмрөг дэхь хосгүй үнэт үзмэрийн загварыг агуулсан “Хайрцаг дахь музей”-г аялуулсан болно. 

Мөн “Хайрцаг дахь үлэг гүрвэл” сургалтыг ЕБС сурагчдад зориулан Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ-тай хамтран явуулж, Байгалийн түүхийн музейн ажилтнуудад арга зүйн зааварчилгаа өгч, тус музейн соёлын өвийн  талаарх олон нийтэд чиглэсэн цаашдын үйл ажиллагаанд нь хувь нэмрээ орууллаа.

2012 онд музейн боловсролын ажилтнуудтай хамтран Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн сан хөмрөгт тулгуурласан “Хайрцаг дахь музей” соёлын өвийн сургалтын материалыг шинээр бүтээлээ.

Хамтрагч: 

Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

Чойжин Ламын Сүм Музей

Байгалийн Түүхийн Музей

Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ

ЕБСургуулиуд

Хандивлагч: 

Петровис ХХК

Хас Банк

АНУ дахь МУЗ