Дүрст мэдээ

7-р сар 29, 2013

Хаан Банкинд байрлах “Улаан Гэр” галерейгаар Та зочлоорой!

УЛААН ГЭР арт галерей нь 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын дүрслэх урлагийг гадаад дотоодод сурталчлах, уран бүтээлчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, дүрслэх урлагийн бүтээлийг сурталчлах, зөвлөгөө өгөх, зуучлах, худалдах үйл ажиллагааг явуулдаг болно.

Тус галерей нь урлагийн бүх төрлийн нэр хүндтэй, томоохон арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, олон нийтэд зориулсан урлагийн чиглэлийн сургалтууд хичээллүүлэн, мөн залуу уран бүтээлчдийг огаргаж ирэхийг зорьдог.

УЛААН ГЭР арт галерей нь 2012 оны 10-р сараас эхлэн Сөүлийн гудамжинд байрлах Хаан Банк-ны 1-р давхарт даваагаас бямба гаригуудад 09.00 -18.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

“Улаан гэр” галерей талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 319015 утсаар холбоо барих буюу www.facebook.com/RedGerArtGallery, www.artscouncil.mn сайтаас авна уу.