Дүрст мэдээ

12-р сар 18, 2014

ФОТО ЗУРАГЧИН ТА БҮХНИЙГ ШВЕЙЦАРЬ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!


Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран "SMArt" урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2015 оны 3-5-р сар• Белвалд тосгон, Швейцарь улс (www.artbellwald.ch)

Хөтөлбөрийн зорилго:
Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэхэд оршино.

Урлагийн төрөл: • Фото зураг

Сонгон шалгаруулах шалгуур:• 28-45 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн фото зурагчин байх• Багаар ажиллах чадвартай байх • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалт:Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сангийн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2015 оны 2-р сарын 1-нд зарлана.Монгол уран бүтээлчийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан болон МУЗ бүрэн хариуцана.

Бүрдүүлэх материал (зөвхөн англи хэл дээр бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу)

• Өргөдлийн маягт

• Уран бүтээлчийн намтар

• Уран бүтээлийн ерөнхий танилцуулга

• Уран бүтээлийн фото зураг (CD дээр буулгасан)

• Өргөдлийг холбогдох материалын хамт 2015 оны 1- сарын 13-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд буюу development@artscouncil.mn-нд ирүүлнэ үү.


Application Form Photo Residency in Swiss for 2015 Eng

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/ 402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг Утас/Факс : 976-11-319015, 319017development@artscouncil.mnwww.artscouncil.mn