Дүрст мэдээ

11-р сар 08, 2019

ФОТО ЗУРАГЧИД ТА БҮХНИЙГ ШВЕЙЦАРЬ УЛСАД ТҮР УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2020 оны 6-9-р сар

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэхэд оршино. 

Урлагийн төрөл:                            

· Фото зураг

Сонгон шалгаруулах шалгуур:

· 28-45 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн фото зурагчин, зураглаач  байх

  • Багаар ажиллах чадвартай байх

· Англи хэл эсвэл Итали хэлний дунд шатны мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сангийн  Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2020 оны 2-р сарын 26-нд зарлана.

Монгол уран бүтээлчийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан болон МУЗ бүрэн хариуцана.

Бүрдүүлэх материал (зөвхөн англи хэл дээр бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу)

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/

            402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас/Факс :    976-11-319015, 319017

arts@artscouncil.mn

www.artscouncil.mn