Урлагтай яриа

1-р сар 28, 2015

Урлагтай яриа-Урлаг ба Хүний эрх

МУЗ–н "Урлагтай Яриа" цуврал ярилцлагын энэ удаагийн уулзалтыг Монгол дахь Канадын Элчин Сайдын яамны дэмжлэгтэйгээр "Урлаг ба Хүний эрх" сэдвийн дор зохион байгууллаа.


Уг уулзалт ярилцлаганд Глоб Интернэйшнл ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал үндсэн илтгэл тавьж, "Шат бүхэн даваа байдаг", найруулагч Ч.Хоролдоржийн "Зүүд" зэрэг богино хэмжээний кинонуудыг үзүүлж, панелуудаар хүний эрхийн асуудал хөндсөн "Ларьдма" киноны уран бүтээлчид болох кино найруулагч Д.Төрмөнх, Ж.Сэнгэдорж нар уригдан, урлаг ба хүний эрхийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд залуу уран бүтээлч Э.Лхагвадоржийн "Нийгмийн бохирдол" үзэсгэлэнг онцлон ярилцлаа.