Урлагтай яриа

1-р сар 19, 2015

Урлагтай яриа-Алтан ураг хамтлаг

МУЗ–н "Урлагтай Яриа" цуврал уулзалт ярилцлагын зочин уран бүтээлчээр хөгжмөөр дамжуулан үндэсний өв соёлыг дэлхийн улс оронд сурталчилан таниулах зорилгоор уран бүтээлээ тууривдаг "Алтан-Ураг" фолк рок хамтлаг оролцлоо.


Алтан Ураг хамтлаг нь морин хуур, ёочин, бишгүүр, хөөмий зэрэг ардын уламжлалт арга барил, өнгө аялгууны илэрхийлэлийг эвдэж Монголын уламжлалт хөгжимд байгаагүй хурц өнгө, зохирол, дуугаралтыг гаргаж орчин үеийн барууны рок, фолк рок, этник хөгжим зэрэг олон урсгалын хөгжмийг уран бүтээлдээ шингээсэн орчин үеийн шинэ хөгжмийн хамтлаг юм.