Дүрст мэдээ

4-р сар 20, 2017

"Урлагийн үнэ цэнэ" МУЗ-ийн 15 жилийн ойн арга хэмжээ

Урлагийн анд Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

2017 oнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 15 жилийн ой тохиож байгааг Танд дуулгахад таатай байна. Энэхүү тэмдэглэлт ойг бид “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ойн хүрээнд МУЗ-ийн Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг олон нийтэд өргөнөөр таниулан сурталчлах зорилготой “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” аяныг санаачлан Ариг Банк, “Анрид” ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Эрхэм урлагийн анд Таныг 2017 оны 4-р сарын 27-нд “Урлагийн үнэ цэнэ” арга хэмжээнд хүрэлцэн ирж, урлагийн нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжилд оруулж буй хувь нэмэр, түүний үр нөлөө, хамрах хүрээ, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн агуулгатай “Урлагийн үнэлэмж” хэлэлцүүлэг, анх удаа олон нийтэд толилуулагдаж буй “Үл танигдах” орчин үеийн бүжиг, “Re-Imagine Mongolia” үзэсгэлэн болон ACM уран зураг бүтээх агшин зэрэг сонирхолтой хөтөлбөрт өөрийн биеэр оролцож, “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” аянд бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Арга хэмжээний хөтөлбөр

“Урлагийн үнэлэмж” хэлэлцүүлэг

Модератор: А.Ундрал, “Анрид” ХХК -ийн үүсгэн байгуулагч

Хэлэлцүүлэгт оролцох зочид:

  • Ц.Ариунаа, МУЗ-ийн УЗ-ийн гишүүн, “Гүрү медиа” ХХК-ний продюсер
  • Г.Аюурзана, Зохиолч, яруу найрагч
  • Ч.Номин, Захирал, Монгол Телевиз
  • Ж.Лхагвадэмчиг, МУИС-ийн багш, нийгэм соёлын антропологич, Доктор
  • Ж.Тэгшжаргал, Эрхлэгч, “UB Life” сайт
  • Ч.Энхболд, СЭЗИС-ийн ахлах багш, Доктор

“Үл танигдах” орчин үеийн бүжиг

Бүжиг дэглээч: Б.Одбаяр

Бүжигчид:

  • Т.Содгэрэл
  • Н.Номин-Эрдэнэ
  • Д.Батсайхан
  • Э.Эрдэнэхүү
  • Э.Буян-Эрдэнэ
  • Б.Одбаяр

“Re-Imagine Mongolia” үзэсгэлэнгийн нээлт

“Re-Imagine Mongolia” төслийг ивээн тэтгэгч: Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Төслийн оролцогчид:

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны оршин суугч иргэд

“ACM” уран зураг бүтээх агшин

Уран бүтээлчид:

  • Ж.Анунаран
  • Х.Ууганбаяр
  • Э.Найдандорж

Хүндэтгэсэн,

МУЗ-ийн хамт олон