Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Урлагийн сүлжээ” телевизийн нэвтрүүлэг

 

 

Төслийн зорилго:

-          Соёл урлагийн нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх

-          Өнөөгийн нийгэм ба соёл урлагийн салбарын хооронд үүсч байгаа шинэ харилцаанд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцах талбарыг бий болгох

-          Олон нийтийн урлагийг ойлгох, мэдрэх, шүүмжлэх болон бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлхэд хувь нэмэр оруулах

-          Үзэгчдэд соёл урлагийн талаар шинэ мэдлэг, сонирхолтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, соёл урлагийг ойлгон дэмжих үзэгчдийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах

 

Төслийн танилцуулга:

МУЗ нь “Урлагийн сүлжээ” телевизийн нэвтрүүлгийг 2008 оноос эхлэн МҮОНТ-тэй хамтран бэлтгэж ирсэн бөгөөд 2008-2012 оны хооронд нийт 35 дугаарыг үзэгчдэд толилуулаад байна. Тус нэвтрүүлгийн дугаар болгон дараах таван булантай. Үүнд:

 

-          “УРЛАН” - Монголын болон гадаадын уран бүтээлчдийг танилцуулах

-          “АСУУДАЛ”- Соёл урлагийн салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх

-          “МЭДЛЭГ”-  Дэлхийн урлагийн түүхийн тухай мэдээлэл олгох

-          “АНД” - Урлагийг сонирхдог, дэмждэг хүмүүсийг танилцуулах

-          “ХУАНЛИ” - МИАТ-ын нислэгтэй дэлхийн таван хотод ирэх сард зохиогдох соёл урлагийн үйл ажиллагааг танилцуулах

 

Төслийн үр дүн:

2012 онд МУЗ нь “Биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалт”, “Сонгодог урлагийн өнөөгийн хөгжил”, “Урлагийн боловсрол”, “Театр ба нийгэм”, “Улаанбаатар хотын урлаг соёлын үзвэр үйлчилгээ”, “Төр, олон нийт, олон улсын байгууллагаас 2013 онд баримтлах соёл урлагийн бодлого” зэрэг сэдвээр нийт таван нэвтрүүлэг бэлтгэн явуулсан болно.

 

Төслийн хамтрагч:

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз