Хөтөлбөр

8-р сар 28, 2014

“Урлагийн залуу манлайлагч-IV” хөтөлбөр


Төслийн зорилго: 

18-25 насын соёл урлагийн салбарын залуу удирдагч, уран бүтээлчдийн манлайлал болон урлагийн менежментийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх 

Төслийн танилцуулга: 

Уг хөтөлбөрийг Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр 4 дэхь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 20 урлагийн залуу манлайлагчдыг шинээр төрүүлэв. Манлайлагчид нь дүрслэх урлаг, кино, телевиз, хөгжим, бүжиг, дизайны зэрэг соёл урлагийн залуу уран бүтээлч, оюутнууд бөгөөд манлайлалын болон урлагийн менежмент, маркетингийн сургалтаар дамжуулан тэдгээрийн чадавхийг дээшлүүлсэн. 

Энэхүү төслийн бас нэг чухал хэсэг нь оролцогчдоос шилдэг 4 залуу манлайлагчдыг шалгаруулан, Норвеги улсад зохион байгууллагддаг дэлхийн хөгжмийн наадамд оролцуулж, туршлага судлуулдаг. Энэ жил 2013 оны 10-р сарын 28-11-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Осло Дэлхийн Хөгжмийн Наадамд шилдэг манлайлагчид амжилттай хамрагдан суралцсан.

Төслийн хамтрагч:

“Black Box” театр 

Төслийн хандивлагч: 

Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яам