Дүрст мэдээ

3-р сар 23, 2015

УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2015 ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!


Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2015 хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2015 оны 6-р сарын 27-7-р сарын 5
• Өмнөговь аймаг ба Улаанбаатар хот

Хөтөлбөрийн зорилго:
“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2015 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлийн шинэ санаа, эрэл хайгуулыг дэмжихэд оршино.

Урлагийн төрөл:
• Хөгжим, дуу /ардын, альтернатив, электро, саунд арт /

Сонгон шалгаруулах шалгуур:
• 22-40 насны дадлага туршлагатай чадварлаг уран бүтээлч эсвэл хамтлаг байх
• Зохион туурвих чадвар, хүсэл сонирхолтой байх
• Багаар ажиллах чадвартай байх
• Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 7-10 хоногийн турш оролцох боломжтой байх

Сонгон шалгаруулалт:
Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих болон Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2015 оны 5-р сарын 10-нд зарлана.
Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ бүрэн хариуцна.
Бүрдүүлэх материал:
• Өргөдлийн маягт (доорх хаягаар авна уу).

Татаж авах холбоос

https://www.scribd.com/doc/259630325/NAR-Application-Form-for-2015-Mon

• Уран бүтээлчийн намтар (англи монгол хэл дээр).
• Уран бүтээлийн танилцуулга (CD дээр буулгасан).
• Хөтөлбөрийн явцад туурвих уран бүтээлийн товч тайлбар
• Өргөдлийг холбогдох материалын хамт 2015 оны 4 сарын 20-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)
Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/
402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Э-шуудан: heritage@artscouncil.mn
Утас: 976-11-319015, 319017