Дүрст мэдээ

6-р сар 18, 2014

​УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2014 ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2014 хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2014 оны 9-р сарын 1-11

• Өмнөговь аймаг, 2014 оны 9-р сарын 3-8

• Улаанбаатар хот, 2014 оны 9 сарын 9-10

Хөтөлбөрийн зорилго: 

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2014 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.  

Урлагийн төрөл:

• Орчин үеийн урлаг- инстоляци, перформенс, медиа урлаг

• Фото

Сонгон шалгаруулах шалгуур:

• 28-45 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх

• Багаар ажиллах чадвартай байх 

• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих болон Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2014 оны 8-р сарын 15-нд зарлана.

Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ бүрэн хариуцана. 

Бүрдүүлэх материал:

• Өргөдлийн маягт (доорх хаягаар авна уу).

• Уран бүтээлчийн намтар (англи монгол хэл дээр).

• Уран бүтээлийн танилцуулга (CD дээр буулгасан).

• Хөтөлбөрийн явцад туурвих уран бүтээлийн товч тайлбар. 

• Өргөдлийг холбогдох материалын хамт 2014 оны 8 сарын 1-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү. 

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/ 

        402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг 

Утас/Факс : 976-11-319015, 319017