Дүрст мэдээ

5-р сар 24, 2013

УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2013 ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!


Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2013 хөтөлбөрийг зарлаж байна.

 Хэрэгжих газар, хугацаа:

  • Улаанбаатар хот, 2013 оны 8 сарын 1,2,9,10
  • Өмнөговь аймаг, 2013 оны 8-р сарын 3-8 

Зорилго:

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2012 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино. 

Сэдэв:

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2012 хөтөлбөр нь “Би биш” сэдвийн хүрээнд явагдана. “Би биш” сэдвийн хүрээнд уран бүтээлчид соёл хоорондын ялгаа, хүмүүс хоорондын харилцааг хүн судлал, түүх, урлагийг нэгтгэн, сэтгэлгээний олон талт хэлбэрээр дамжуулан уран бүтээлээ туурвих ба  хамтран ажиллах болно.

Урлагийн төрөл:                                            

·         Орчин үеийн урлаг- инстоляци, перформенс, медиа урлаг

·         Фото

 

Сонгон шалгаруулах шалгуур:

·         25-45 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх

·         Багаар ажиллах чадвартай байх

·         Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх 

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих болон Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2013 оны 7-р сарын 5-нд зарлана.

Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ бүрэн хариуцана.

Бүрдүүлэх материал:

·         Өргөдлийн маягт (доорх хаягаар авна уу).

·         Уран бүтээлчийн намтар (англи монгол хэл дээр).

·         Уран бүтээлийн танилцуулга (CD дээр буулгасан).

·         Хөтөлбөрийн явцад туурвих уран бүтээлийн товч тайлбар.

·         Өргөдлийг холбогдох материалын хамт 2013 оны 6 сарын 28ий дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/

            402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас/Факс :    976-11-319015, 319017