УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь уран бүтээлчдийг дэмжиж, хамтран ажиллах замаар олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх зорилготой “Онцлох уран бүтээлч” хөтөлбөрөө зарлаж байна.
Уран бүтээлч Та бүхнийг хөтөлбөрт хамрагдаж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна!
Хөтөлбөрийн тухай:
МУЗ нь уран бүтээлчийн ирүүлсэн танилцуулга, төсөл дээр үндэслэн “Онцлох уран бүтээлч”-ийг сонгон шалгаруулах ба сонгогдсон уран бүтээлчийн төслийг хамтран хэрэгжүүлж, олон нийтэд таниулан сурталчилна.
Хөтөлбөрийн шалгуур:
- - 3-аас дээш жил уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй уран бүтээлч байх
- - Уран бүтээлч нь өөриийн хэрэгжүүлэхийг хүссэн төслийн санаатай байх
Уран бүтээлчийн урамшуулал:
- - Төсөл хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлж, олон нийтэд танилцуулна.
- - МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлээ туурвих, сургалт, арга хэмжээ зохион байгуулах 3 хоногийн эрхийг хүлээн авна.
- - МУЗ-ийн зохион байгуулж буй арга хэмжээнд уригдан оролцож, танилын хүрээгээ тэлнэ.
Урлагийн төрөл:
Mедиа урлаг:
- - Видео, медиа уран бүтээлч
Урлагийн шүүмж судлал, сэтгүүл зүй:
- - Урлаг судлаач
- - Сэтгүүлч
- - Нийтлэлч
Хөгжим:
- - Орчин үеийн
- - Сонгодог
- - Ардын
- - Саунд артист
Уламжлалт урлагийн төрлүүд:
- - Язгуур урлагийн төрлүүд
- - Өв тээгчид
Дүрслэх урлаг, дизайн:
- - Зураач
- - График дизайнер
- - Хувцас дизайнер
МУЗ-ийн “Онцлох уран бүтээлч” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй уран бүтээлчид өөрсдийн танилцуулгыг төслийн санааны хамт 2021 оны 2-р сарын 20-ны дотор arts@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү?
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 319017, 99121654 утсаар холбогдоно уу.