Дүрст мэдээ

6-р сар 08, 2016

УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ “УЛААН ГЭР” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлтэй хамтран хэрэгжүүлж буй “Улаан гэр”урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!

Хөтөлбөрийн тухай

“Улаан гэр”урлангаар хангах хөтөлбөр нь авьяаслаг залуу уран бүтээлчийг уран бүтээлээ туурвих үйл явцыг дэмжин 3 сарын хугацаанд урлангаар хангана.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2016оны 8 сарын 16- 11 сарын 16

Улаанбаатар хот

Хөтөлбөрийн зорилго:

Уран бүтээлчдийн бүтээн туурвих авьяасыг дэмжих, боломж олгох, хамтран ажиллах

Урлагийн төрөл:

  • Уран зураг
  • Баримал
  • Инстоляци
  • Медиа урлаг

Сонгон шалгаруулах шалгуур:

  • 23-35 насны бүтээлч, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлийн төлөөлөл, МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн болон ажилчидаас бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2016 оны 6-р сарын 27-нд зарлана.

Бүрдүүлэх материал

  • Өргөдлийн маягт
  • Уран бүтээлчийн намтар
  • Уран бүтээлийн ерөнхий танилцуулга

Өргөдлийг холбогдох материалын хамт 2016 оны 6- сарын 19-ны дотор

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дельта төв 402 тоот,

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг Утас/Факс : 976-11-319015, 319017

redger@artscouncil.mn; www.artscouncil.mn