Дүрст мэдээ

1-р сар 19, 2016

УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ “ТЭНЦВЭР” СЭДЭВТ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд танилцуулах замаар урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьдог билээ.

Иймээс МУЗ нь Канадын Элчин Сайдын Яамтай хамтран авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “ТЭНЦВЭР” уран бүтээлийн уралдааныг сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна!

Уралдаанд шалгарсан бүтээлээр “ТЭНЦВЭР” хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна.

Уралдааны шаардлага:

  • Уран бүтээл нь “Тэнцвэр” сэдвийн хүрээнд бүтээсэн, шинэлэг агуулга бүхий орчин үеийн бүтээл байх
  • Бүтээлийн төрөл: Уран зураг, баримал, инстоляци, фото,
  • Бүтээлд бүх төрлийн программ, техник, технологийн дэвшлийг ашигласан байж болох
  • Нэг уран бүтээлч хамгийн ихдээ 3 бүтээл ирүүлэх боломжтой
  • Бүтээлийг 2016 оны 2-р сарын 05-ны өдрөөс өмнө МУЗ-д ирүүлэх.
  • Сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн хөтөлбөрийн хороо, ажилтан, дэмжигч байгууллагын төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо хийж, гүйцэтгэнэ.
  • Сонгон шалгаруулалтыг 2016 оны 2-р сарын 12-ны өдөр хийж, 2-р сарын 15-ны өдөр шалгаруулалтыг хариуг зарлана.
  • Шалгарсан уран бүтээлчид “Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэнд оролцоно.

график зураг, видео ба бусад

Сонгон шалгаруулалт:

“Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэн:

  • Шалгарсан уран бүтээлчдийн бүтээлээр “Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэнг гаргах ба нээлтийг 2016 оны 2-р сарын 25-ны өдөр зохион байгуулна.
  • Үзэсгэлэнг зохион байгуулах, олон нийтэд хүргэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг МУЗ болон дэмжигчид хариуцна.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн https://www.facebook.com/redger.artgallery.75?fref=ts хаягаар мессеж бичих буюу 319017, 319015 утсаар холбогдон авна уу.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт /хавсралтад байгаа/
  • Уран бүтээлчийн намтар буюу CV
  • Уралдаанд ирүүлж буй бүтээлийн танилцуулга (тайлбар, хэмжээ, формат, хийгдсэн материал гэх мэт)
  • Уралдаанд ирүүлж буй бүтээлийн фото зураг (Эх бүтээлийг авчрах газрыг жич зарлана.)

Уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлч нь дээрх материалыг бүрдүүлэн, 2016 оны 2-р сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө МУЗ-ийн redger@artscouncil.mn болон culture@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.

Зохион байгуулагч:

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв 402 тоот

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас/Факс : 319015, 319017

culture@artscouncil.mn ; redger@artscouncil.mn

www.artscouncil.mn