Дүрст мэдээ

2-р сар 23, 2016

УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ ЛАНД АРТ МОНГОЛ ОЛОН УЛСЫН IV НААДАМД УРЬЖ БАЙНА!


Ланд Арт Монгол / ЛАМ 360°-ийн IV наадам 2016 оны 8 сард Сүхбаатар аймгийн Дарьганга суманд “Тэнгэр газрыг холбосон тэнхлэгийг ойлгон унших” сэдвээр зохиогдох гэж байна.

Бид газрын зураг болоод од эрхсээр зүг чиг, байршлаа олдог. Хүн амьдралынхаа явцад хүсэл мөрөөдөл, зорилгынхоо зүг чигийг олно. Иимд Тэнгэр Газрын холбоо шүтэлцээг хэрхэн тайлбарлах вэ? Уран бүтээлчдийн хувьд энэ үл үзэгдэх мэдээлэл холбоосыг бүтээлээрээ хэрхэн тайлбарлаж илэрхийлэх, Дарьгангын онцгой газарзүйн орчинг урлагийн шинэ түвшинтэй холбох нь ЛАМ 360° IV наадмын маань гол зорилго болно. Бид олон үндэстний соёлын арга барилаар ажиллах ба үүгээрээ дамжуулан олон улсын соёлын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монголын нийгэм дэх нүүдэлчин аж ахуйг дэмжих болно. Монголын болоод гадаадаас ирсэн уран бүтээлчид арга хэмжээнд оролцсоноороо бие биенээсээ суралцаж туршлагаасаа хуваалцах болно.

Наадамд шалгарсан уран бүтээлчид 2016 оны 8-р сарын 22-оос 31 хооронд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд монгол гэрт байрлан “Тэнгэр газрыг холбосон тэнхлэгийг ойлгон унших нь” сэдвийн хүрээнд өөрийн уран бүтээлийн санаагаа хэрэгжүүлэх болно. Уран бүтээлчид орчин тойронтойгоо болоод бүтээлийн илэрхийлэлдээ тохирсон өөрийн бэлдсэн материалаа ашиглах боломжтой. Наадмын үеээр туурвисан гадаад дотоодын уран бүтээлчдийн бүтээлийг баримтжуулан хэвлэмэл хэлбэрээр (фото зураг болон дүрс бичлэг/ганцаарчилсан үзүүлэн) Улаанбаатар хотод MУЭХ-ны “Aрт” галерейд болон Монголын төрийн түүхийн музейд нэгдсэн үзэсгэлэнд толилуулахаас гадна олон улсын тавцанд сурталчлан таниулна.

Наадамд оролцох уран бүтээлчдийн бүртгэл

Сонирхсон уран бүтээлчид дараах мэдээллийг англи хэл ба монгол хэл дээр бэлтгэн, нэг PDF өргөтгөлтэй файл болгон proposal@landartmongolia.com хаяг руу 2016 оны 3-р сарын 18-ны дотор илгээнэ үү.

- Хувийн мэдээлэл, холбогдох хаяг болон цахим хаяг

- Уран бүтээлийн санаа болон ажлын төлөвлөгөө

- Урьд хийсэн бүтээлээс 10 хүртэлх ширхэг jpg зураг

- Намтар буюу CV

Сонгон шалгаруулалт:

  • Сонгон шалгаруулалтыг Байгалийн Урлаг Монгол НҮТББ (LAM), наадмыг дэмжигч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо хийж гүйцэтгэнэ.
  • Сонгон шалгаруулалтын дүн 2016 оны 5 сард урьдчилсан байдлаар гарна.
  • Зөвхөн оролцохоор шалгарсан уран бүтээлчдэд л хариу мэдээлэл очихыг анхаарна уу.
  • ЛАМ 360° наадамд оролцогчдыг Монгол дахь унааны зардал болон Дарьганга дахь гэр сууцаар хангах болно.

Ерөнхий зохион байгуулагч:

Land Art Mongolia LAM 2016 - МНГ 360°

www.landartmongolia.com

Өргөдлийг хүлээн авагч:

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв 402 тоот

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас/Факс : 319015, 319017

proposal@landartmongolia.com